Н.Төгсцогт зөвхөн “Алтан Дорнод Монгол”-ын логогоор гангарна

Н.Төгсцогт зөвхөн “Алтан Дорнод Монгол”-ын логогоор гангарна
 
Монгол Улсын гавьяат тамир­чин, Олимп, Дэлхийн аваргын мөнгөн медальт Н.Төгсцогт ээлжит тулаанаа энэ сарын 19-нд буюу ирэх долоо хоногийн Бямба гарагт Мексикийн боксчин Эдуардо Рамирезтай хийхээр товлогдоод байна. 
 
Н.Төгсцогтын энэ удаагийн тоглолтын өмсгөлд дан ганц “Алтан Дорнод Монгол” ХХК-ийн лого байх ажээ. Учир нь мэргэжлийн боксын дэвжээнд өмнө нь хийсэн түүний тоглолтуудын өмсгөлд тус компанийн логоноос гадна, өөр олон спонсоруудын лого багтдаг байсан. Харин тэрээр энэ удаагийн тоглолтын өмсгөлдөө зөвхөн “Алтан Дорнод Монгол” компанийн логог байлгах шийдвэр гаргасан ажээ.
 
Тодруулбал, түүний амжилтууд “Алтан Дорнод Монгол” ХХК-тай салшгүй холбоотой, түүнийг мэргэжлийн боксын ертөнцөд хөл тавихад тус компанийн захирал Т.Ариунболд, Т.Ганболд нар мөнгө санхүү болоод бүх талаар дэмжсэн гэдэг. Тухайлбал түүний АНУ-д амьдрах нэг сарын зардалд тус компаниас сар бүр 15-20 мянган ам.доллар зарцуулж байсан гэх мэдээлэл ч бий.
 
Энэ бүгдийн хариу болгож Н.Төгсцогт тус компанийн захирал Т.Ариунболдод 700 гаруй мянган ам.долларын өртөгтэй “Rollce Royce Cullinan” маркийн автомашин бэлэглэж байв. Монголд болсон хэвлэлийн хурлын үеэр сэтгүүлчид Н.Төгсцогтоос энэ талаар асуухад тэрбээр “Энэ бол хүний сэтгэлийн юм. Бэлэг болохоор энд яриад яах вэ” хэмээн даруухан хариулт өгч байсан юм. 
 

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.