Н.Батсуурь: Допингийн шинжилгээнийхээ хариуг хүлээн зөвшөөрч байна

Н.Батсуурь: Допингийн шинжилгээнийхээ хариуг хүлээн зөвшөөрч байна

Өнөө жилийн улсын баяр наадмын шөвгийн 16 бөхийн гурваас нь допинг илэрсэн гэдгийг Допингийн эсрэг үндэсний төвөөс мэдэгдсэн. Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо допинг илэрсэн бөхчүүдийн нэрийг албан ёсоор зарлаагүй ч нэр бүхий бөхчүүдээс допинг илэрсэн тухай мэдээлэл гараад байгаа юм. Үүнтэй холбогдуулан улсын аварга Н.Батсуурь мэдээлэл хийлээ. Тэрээр "Миний бие улсын баяр наадамд үзүүрлэж "Тод сайхан" гэдэг чимэг нэмсэн. Допингийн шинжилгээний хариу хоёр сарын дараа ирлээ. Миний биеэс допингийн төрөлд хамаарах эмийн бодис илэрсэн гэсэн шинжилгээний хариу ирсэн. Шинжилгээнийхээ хариуг хүлээн зөвшөөрч байна. Тиймээс хариуцлага хүлээхэд бэлэн. Монголынхоо ард түмнээс уучлалт хүсч байна. Шинжилгээнийхээ хариуг хүлээж аваад илэрсэн эмийн бодисоо судалж үзлээ. Энэ бол зүрхний өвчний эсрэг уудаг эм юм байна. Эмийн сангуудаар нэг ширхгийг нь 400 төгрөгөөр, эмчийн зөвшөөрөлгүйгээр худалдаалдаг юм билээ. Гэхдээ надад энэ эмийг уух ямар ч шаардлага байгаагүй. Тиймээс хэн нэгэн миний ууж, идэх зүйлд хольж өгсөн байх гэж хардаж байгаа. Надтай хариуцлага ярих байх. Хариуцлага хүлээхэд бэлэн байна. Гэхдээ маш их харамсаж байна. Өнөөдрийг хүртэл үнэн шударгаар барилдаж ирсэн надад эмийн санд 400 төгрөгөөр зардаг эмийг хэрэглэх шалтгаан байгаагүй" гэлээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.