U23 эмэгтэй баг "Nations League"-ийн дөрөв дэх өдөр финалдлаа

U23 эмэгтэй баг

3х3 сагсан бөмбөгийн 23 хүртэлх насны буюу U23 эмэгтэй шигшээ баг "Nations League" цувралын дөрөв дэх өдрийн тэмцээнд финалдлаа.

Эмэгтэй баг хэсэгтээ Египетийн U21 багийг 21-1 хожсон ч Египетийн U23 багт 15-21 харьцаагаар хожигдсон.

Улмаар хэсгээсээ хоёрдугаар байраар финалд гарч Египетийн U23 багтай дахин тоглож 21-12 харьцаагаар хожигдлоо.

Тэмцээний нэг болон гурав дахь өдрийн тэмцээнд түрүүлээд байсан эмэгтэй багт дахин хоёр өдрийн тэмцээн үлдсэн.

Харин тэмцээний гурав дахь өдрийн тэмцээнд түрүүлсэн U23 эрэгтэй баг өнгөрсөн шөнө дөрөв дэх өдрийн тэмцээндээ Египетийн U21 багийг 21-19 харьцаагаар хожсон ч Египетийн U23 багт 15-21 харьцаагаар хожигдож онооны зөрүүгээр финалд шалгарсангүй.

Тэмцээний тав дахь өдрийн тоглолтууд өнөөдөр 11:00 цагаас эхэлнэ.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.