Эмэгтэй баг нийт зургаан өдрийн тэмцээнд оролцохдоо гуравт нь түрүүллээ

Эмэгтэй баг нийт зургаан өдрийн тэмцээнд оролцохдоо гуравт нь түрүүллээ

3х3 сагсан бөмбөгийн 23 хүртэлх насны буюу U23 эмэгтэй шигшээ баг "Nations League" цувралын сүүлийн өдрийн тэмцээнд дахин түрүүллээ.

Эмэгтэй баг хэсэгтээ Египетийн U21 багийг 21-13 харьцаагаар хожсон ч Египетийн U23 багт 10-21 харьцаагаар хожигдсон.

Улмаар хэсгээсээ хоёрдугаар байраар финалд гарч Египетийн U23 багтай дахин тоглож 21-19 харьцаагаар хожин түрүүллээ.

Эмэгтэй баг тус цувралд нийт зургаан өдрийн тэмцээнд оролцохдоо ийнхүү гуравт нь түрүүллээ.

Харин тэмцээний гурав дахь өдрийн тэмцээнд түрүүлсэн U23 эрэгтэй баг өнгөрсөн шөнө зургаа өдрийн тэмцээндээ Египетийн U21 багийг 21-13 харьцаагаар хожсон ч Египетийн U23 багт 19-21 харьцаагаар хожигдож онооны зөрүүгээр финалд шалгарсангүй.

Nations League: Africa-Asia бүсийн цуврал тэмцээний хүснэгт:

Эмэгтэй

  1. Египет U23 - 540 оноо, нэг тоглолтод 20.4 оноо дундчилсан
  2. Монгол U23 - 540 оноо, нэг тоглолтод 18.1 оноо дундчилсан
  3. Египет U21 - 420 оноо, нэг тоглолтод 11.2 оноо дундчилсан

Эрэгтэй

  1. Египет U23 - 540 оноо, нэг тоглолтод 19.4 оноо дундчилсан
  2. Египет U21 - 510 оноо, нэг тоглолтод 19 оноо дундчилсан
  3. Монгол U23 - 450 оноо, нэг тоглолтод 16.9 оноо дундчилсан

Ийнхүү 23 хүртэлх насны шигшээ багууд Египетийн нуруулаг багуудтай зургаан өдрийн турш амжилттай өрсөлдөж тэмцээнээ дуусгалаа.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.