Т.Түвшинтулга тавдугаар байрт орлоо

Т.Түвшинтулга тавдугаар байрт орлоо

“Осло-2021” насанд хүрэгчдийн ДАШТ-ий хоёр дахь өдөр “Будапешт-2018” ДАШТ-ий хүрэл, 2016 оны Азийн АШТ-ий хүрэл, 2014 оны оюутны дэлхийн аварга, ОУХМ Түмэнбилэгийн Түвшинтулга 61 кг-ын жинд тавдугаар байрт шалгарав. Тэрбээр өчигдөр тэгшитгэлд 2019 оны 23 хүртэлх насны дэлхийн аварга, өнгөрсөн жилийн насанд хүрэгчдийн Азийн аварга Кыргызстаны Улукбек Жолдошбековыг 7:7-гоор, 1/8 шигшээд Украины Ярослав Гурскийг 4:1-ээр тус тус ялсан ч шөвгийн наймд Дэлхийн цом болон Европын аварга ОХУ-ын Абасгажи Магомедовт цэвэр ялагдсан. Тэгвэл өнөөдөр үдээс өмнө Туркийн Эмрах Орманоглуг ялсан ч дөнгөж сая хүрэл медалийн төлөөх барилдаанд 2018 оны 23 хүртэлх насны дэлхийн аварга Японы Тошихиро Хасегавад оноогоор цэвэр (1:12) ялагдав.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.