Ө.Батзул, Э.Гантуяа нар өнөөдөр дагах барилдаан хийнэ

Ө.Батзул, Э.Гантуяа нар өнөөдөр дагах барилдаан хийнэ

 “Осло-2021” ДАШТ-ий гурав дахь өдөр эрэгтэйчүүдийн 70, 97, эмэгтэйчүүдийн 55, 62 кг-ын жингийн хагас шигшээ барилдаан өндөрлөж, финалд барилдах бөхчүүдийн нэрс тодров. Манай улсаас маргааш 97 кг-ын жинд Өлзийсайханы Батзул, эмэгтэйчүүдийн 62 кг-д Энхбатын Гантуяа нар дагах барилдаан хийнэ. Ө.Батзул Македоны Магомедгажи Нуровтой, Э.Гантуяа ОХУ-ын Алина Касабиеватай дагахад барилдах юм. Хэрэв манай бөхчүүд өрсөлдөгчөө ялбал хүрэл медалийн төлөө барилдах эрхтэй болно. Харин ОУХМ Б.Батмагнайг ялсан ОХУ-ын Е.Жербаев хагас шигшээд Кыргызстаны Э.Ахматалиевт, Э.Сумъяаг ялсан ОХУ-ын О.Хорашевцева Японы Ц.Сакүрайд ялагдснаар манай бөхчүүд тэмцээнээ өндөрлүүлэв.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.