"Боруссия Менхенгладбах" тэргүүллээ хадлгалж, "Реал Мадрид" байр ахилаа

Европын хамгийн нэр хүндтэй тэмцээн болох Аваргын лигийн хэсгийн тоглолтууд үргэлжилж байна. Өнгөрсөн шөнө А, В, С, D хэсгийн 4-р тойргын тоглолтууд боллоо. B хэсгийг Германы "Боруссия Менхенгладбах" тэргүүлж байсан бөгөөд өнгөрсөн шөнө талбайдаа Украйны "Шахтер" клубыг хүлээн авч 4-0 бутниргэлээ. Тоглолт салхийг 17 дахь минутад Штиндль торгуулийн цохилтоор нээсэн бол 34 минутад Эльведи, 45 минутад Эмболо, 77 минутад Вендт тус тус гоолджээ. Улмаар "Боруссия Менхенгладбах" клуб тэргүүллээ хадгалж үлдсэн бол "Шахтер" доошоо унаж гуравт бичигдлээ.

Харин энэ хэсгийн нөгөө тоглолт Испаний "Реал Мадрид" клуб Италийн "Интер"-ийн талбайд зочилж 2-0 харьцаагаар хожлоо. Тоглолтын салхийг 7 дахь минутад Азар торгуулийн цохилтоос оруулсан бол 59 минутад  Хакими өөрийн хаалгандаа гоолыг оруулжээ. Улмаар Реал 7 оноотой болж дээшээ байр ахисан бол Интер В хэсгийн сүүлийн мушгиж байна.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.