Хоёр нэмэлт цаг сунгаж Нью-Иорк Никс баг хожлоо

Хоёр нэмэлт цаг сунгаж Нью-Иорк Никс баг хожлоо

NBA-ын талбайд өнөөдөр 11 тоглолт боллоо. Өнөөдрийн хамгийн сонирхолтой тоглолт Нью-Иорк Никс талбайдаа Бостон Селтикс клубтэй тоглолоо. Тоглолтын эхний хагаст Селтикс гайхалтай тоглолтыг үзүүлж 4 оноогоор тэргүүлж дуусгасан ч гуравдугаар үед Никс гайхалтай тоглолтыг үзүүлж 4 оноо илүү гарчээ. Шийдвэрлэх үед Никс тэргүүллээ алдалгүй явж байсан ч эцсийн мөчид Селтикс гайхалтай эргэн ирэлтийг хийж оноог 116-116 харьцаагаар тэнцүүлж дуусгасан юм. Улмаар эхний нэмэлт цагийн хоёр баг 12 оноог авч дахин нэмэлт цаг сунгасан бөгөөд хоёр дахь нэмэлт цагт Никс гайхалтай байж 134-138 харьцаагаар хожиж улирлын эхний тоглолтод хожлоо.

Тус тоглолтод Жульс Рендл 35 оноо, 8 самбар, 9 дамжуулалтаар багаа тэргүүлсэн бол Эван Фурнер 32 оноог авч тусалжээ. Эсрэг багаас Жейлон Броун 46 оноог авч замналынхаа дээд оноог авч, 9 самбар, 6 дамжуулалтаар багаа тэргүүлжээ. 

Өнөөдөр болсон бусад тоглолтын үр дүн

Шарлотт Хорнетс 123 : 122 Индиана Пэйсэрс
Детройт Пистонс 88 : 94 Чикаго Буллз
Нью-Йорк Никс 138 : 134 Бостон Селтиъс
Торонто Репторс 83 : 98 Вашингтон Уйзардс
Миннесота Тембэруолвз 124 : 106 Хьюстон Рокетс
Мемфис Гриззлис 132 : 121 Кливленд Кавалерс
Нью Орлеан Паликанс 97 : 117 Филадельфи 76
Сан-Антонио Спөрс 123 : 97 Орландо Межик
Юта Жазз 107 : 86 Оклахома-Сити Тандер
Финикс Санс 98 : 110 Денвер Наггетс
Портленд Трэйл Блэйзэрс 121 : 124 Сакраменто Кингс

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.