Паралимпт аваргалсан бүсгүй алтан медалиа эмч нарт дурсгав

Паралимпт аваргалсан бүсгүй алтан медалиа эмч нарт дурсгав

Иракт үүрэг гүйцэтгэж байхдаа бөмбөгдөлтөд өртөж, хөлгүй болсон цэрэг бүсгүй Паралимпийн наадмын усанд сэлэлтийн төрөлд оролцож, алтан медаль хүртжээ.  Улмаар медалиа бүсгүй Ханхүү Харрид өгч, өөрийнх нь амийг аварсан Британийн эмнэлгийн хамт олонд хүргэхийг хичээнгүйлэн гуйсан байна.

Эдүгээ 26 настай Элизабет Маркс гэх бүсгүй 100 метрийн зайн усан сэлэлтийн SB7 ангилалд оролцон аваргалсан бол АНУ-ын тамирчин Жессика Лонг мөнгө, Голландын тамирчин  Лиса ден Брабер хүрэл медаль хүртсэн байна.

Паралимпийн алтан медалийг Их Британийн ханхүү Харри Элизабет Маркст гардуулан өгчээ.  Харин  бүсгүй медалиа ханхүүд буцаан өгч, амийг нь аварсан Британийн эмнэлгийн хамт олонд дамжуулж өгөхийг хүсчээ. 

Тэрбээр “Би АНУ-ын шигшээ багийн нэг бүрэлдэхүүн болж байгаагаараа бахархаж байна. Хамгийн гол нь би цэргүүд, өөр хэн нэгнийг төлөөлж буйгаараа бахархаж байна” хэмээн сэтгэгдлээ хуваалцжээ. Мөн “Би энэ медалийг хэсэг зуур л хадгалах байх. Бас даруухан тэмдэглэх нь гарцаагүй. Тэдгээр хүмүүс миний амийг аварсан болохоор л би энэ медалийг авахын төлөө тэмцээнд оролцсон” гэсэн байна.

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.