Монголын шигшээ баг Лаост 3-2 харьцаагаар хожигдлоо

Монголын шигшээ баг Лаост 3-2 харьцаагаар хожигдлоо

Азийн хөл бөмбөгийн холбооны 23 хүртэлх насны Азийн Цомын урьдчилсан шатны "J" хэсгийн тоглолтууд Улаанбаатар хотод боллоо.

Монголын шигшээ баг өнөөдөр Лаосын шигшээ багтай тоглож 3-2 харьцаагаар хожигдлоо.

Шигшээ баг эхний тоглолтод хэсгийн толгой баг Тайландтай 1-1 харьцаагаар тэнцэж, хоёр дахь тоглолтод Малайзад 1-0 харьцаагаар хожигдоод байв.

Өнөөдөр өглөө Тайланд болон Малайзын шигшээ багууд 0-0 харьцаагаар тэнцсэнээр J хэсгийг Малайзын шигшээ баг 7 оноотой тэргүүлж Азийн цомын тэмцээнд оролцох эрхээ авлаа.

Харин тэдний араас Тайланд 5, Лаос 3, Монгол 1 оноотой тус тус удааллаа.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.