Лейкэрс талбайдаа Рокетсыг хожлоо

Лейкэрс талбайдаа Рокетсыг хожлоо

NBA-ын талбайд өнөөдөр таван тоглолт боллоо. Өнөөдрийн сүүлийн тоглолт Лос Анжелес Лейкэрс талбайдаа Хьюстон Рокетс багтай тоглож 95-85 харьцаагаар Лейкэрс хожлоо. Улмаар дөрвөн хожил, гурван хожигдолтой болсон бөгөөд өрнөд бүсийн 8-рт бичигдэж байгаа бол Рокетс 1 хожил, таван хожигдолтой байна.

Тус тоглолтод Рассел Уэстбрүүк 20 оноо, 8 самбар, 9 дамжуулалтаар багаа тэргүүлсэн бол Энтони Дэвис 16 оноо, 13 самбар, Леброн Жеймс 15 оноо, 7 самбар, 8 дамжуулалт, сэлгээнээс Кармело Энтони 23 оноог авчээ. Эсрэг багаас Кристиан Вүүд 16 оноо, 13 самбараас бөмбөг авч багаа тэргүүлсэн бол сэлгээнээс Эрик Гордон 17 оноог авчээ.

Өнөөдөр болсон бусад тоглолтын үр дүн

Милуоки Багс 95 : 107 Юта Жазз
Даллас Мавирекс 105 : 99 Сакраменто Кингс
Шарлотт Хорнетс 125 : 113 Портленд Трэйл Блэйзэрс
Брүүклин Нетс 117 : 91 Детройт Пистонс
Лос Анжелес Лейкерс 95 : 85 Хьюстон Рокетс

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.