Э.Сумъяабазар тавдугаар байрт орлоо

Э.Сумъяабазар тавдугаар байрт орлоо

Олон улсын жүдо бөхийн холбооноос зохион байгуулж буй Бакугийн Их Дуулга тэмцээн арваннэгдүгээр сарын 5-7 хооронд болох бөгөөд өнөөдөр албан ёсоор эхэлж байна. Тус тэмцээнд таван тивийн нийт 29 орны 196 тамирчин оролцох бол манай улсаас 22 тамирчин өрсөлдөх аж.

Өнөөдөр эрэгтэй -60, -66, эмэгтэй -48, -52, -57 кг жингийн барилдаанууд боллоо.

Эрэгтэй -60 кг жинд Э.Сумъяабазар хүрэл медалийн төлөө Азербайжан улсын бөх Ровшан Алиевтэй барилдаж торгуулиар ялагдсанаар тавдугаар байрт орлоо

Тэрбээр эхний тойрогтоо Канадын Жоэл Демайритэй барилдаж базари, хэсгийн аваргын төлөө Азербайжаны бөх Ахмад Юсифовтой барилдаж цэвэр ялсан бөгөөд мөнгөн медалийн төлөө Гүржийн бөх Жаба Папинагвили барилдаж базари үнэлгээгээр ялагджээ.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.