Ц.Цогтбаатар Бакугийн их дуулгаас хүрэл медаль хүртлээ /Барилдааны бичлэгтэй/

Ц.Цогтбаатар Бакугийн их дуулгаас хүрэл медаль хүртлээ /Барилдааны бичлэгтэй/

Олон улсын жүдо бөхийн холбооноос зохион байгуулж буй Бакугийн Их Дуулга тэмцээн арваннэгдүгээр сарын 5-7 хооронд болно. Тус тэмцээнд таван тивийн нийт 29 орны 196 тамирчин оролцох бол манай улсаас 22 тамирчин өрсөлдөх аж.

Өнөөдөр эрэгтэй -73, -81, эмэгтэй -63, -70 кг жингийн барилдаанууд боллоо.

Эрэгтэй -73 кг жинд олимпын хүрэл медальт Ц.Цогтбаатар Бакугийн хүрэл медалийн төлөө ОХУ-ын бөх Аюб Хажалиевтэй торгуулиар цэвэр ялж хүрэл медаль хүртлээ.

Тэрбээр А хэсгийг тэргүүлсэн бөгөөд эхний тойрогтоо хийлж, хоёрдугаар тойрогт Япон бөх Рой Цүкамототой барилдаж цэвэр ялсан бол хэсгийн аваргын төлөө Кыргызстаны бөх Эртур Турдубаевтай барилдаж цэвэр ялж мөнгөн медалийн төлөө ОХУ-ын бөх Махмадбек Махмадбековтой барилдаж цэвэр ялагджээ.

 ОХУ-ын бөх Аюб Хажалиевтэй торгуулиар цэвэр ялж хүрэл медаль хүртсэн

 

мөнгөн медалийн төлөө ОХУ-ын бөх Махмадбек Махмадбековтой барилдаж цэвэр ялагджээ

 

хэсгийн аваргын төлөө Кыргызстаны бөх Эртур Турдубаевтай барилдаж цэвэр ялсан

 

хоёрдугаар тойрогт Япон бөх Рой Цүкамототой барилдаж цэвэр ялсан

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.