Сүмогийн холбоо арваннэгдүгээр сарын барилдаан буюу кюүшү башё өчигдөр эхэллээ.
Их аварга Хакүхо М.Даваажаргал зодог тайлснаар Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ ёкозүна цолтой ганц бөх болоод байна. Тэрбээр өчигдөр нутгийн бөх комүсүби Кирибаяама Б.Лхагвасүрэнтай барилдаж давсан байна. Улмаар аварга башёгийн эхний өдөр давсан бөгөөд Кирибаяама нэг унаатай боллоо. Өнөөдөр Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ маэгаширагийн 1-ээс барилдах Даэйшотой барилдах бол Кирибаяама Б.Лхагвасүрэн маэгаширагийн 3-аас барилдаж байгаа Окиномитэй барилдана.
Харин Комүсүби Ичиножо А.Ичинноров маэгаширагийн 3-аас барилдаж байгаа Окиномитэй барилдаж давж эхний учраа бөхөө давлаа. Тэрбээр өнөөдөр океки Шодайтай барилдана.
Энэ удаагийн кюүшү башёд зодоглох Монгол бөхчүүд:
Макүүчи зиндаа:
Ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ 1-0
Комүсүби Кирибаяама Б.Лхагвасүрэн 0-1
Комүсүби Ичиножо А.Ичинноров 1-0
М-5 Хошорюү С.Бямбасүрэн 1-0
М-6 Тамаваши Б.Мөнх-Оргил 0-1
М-7 Чиёошома Г.Мөнхсайхан 1-0
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.