Тэрүнофүжи, Ичиножо, Тамаваши, Чиёошома нар учраа бөхөө давлаа

Тэрүнофүжи, Ичиножо, Тамаваши, Чиёошома нар учраа бөхөө давлаа

Сүмогийн холбоо арваннэгдүгээр сарын барилдаан буюу кюүшү башёгийн гурав дахь өдрийн барилдаан болж өнгөрлөө.

Их аварга Хакүхо М.Даваажаргал зодог тайлснаар Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ ёкозүна цолтой ганц бөх болоод байна. Тэрбээр өчигдөр маэгаширагийн 1-ээс барилдах Вакатакакагитэй барилдаж давсан байна. Улмаар гурван даваатай болжээ. Өнөөдөр Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ маэгаширагийн 3-аас барилдах Оношотой барилдана.

Комүсби Кирибаяама Б.Лхагвасүрэн озеки Такакейшотой барилдаж өвдөг шороодож гурван унаатай боллоо. Өнөөдрийн түүний өрсөлдөгч маэгаширагийн 2-оос барилдах Таканошотой барилдана.

Харин Комүсүби Ичиножо А.Ичинноров маэгаширагийн 2-оос барилдах Таканошотой барилдаж давжээ. Улмаар хоёр даваа, нэг унаатай болсон бөгөөд өнөөдөр түүний өрсөлдөгч секиваки Митакиүмитэй барилдана.

Энэ удаагийн кюүшү башёд зодоглох Монгол бөхчүүд:

Макүүчи зиндаа:

Ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ 3-0

Комүсүби Кирибаяама Б.Лхагвасүрэн 0-3

Комүсүби Ичиножо А.Ичинноров 2-1

М-5 Хошорюү С.Бямбасүрэн 1-2

М-6 Тамаваши Б.Мөнх-Оргил 2-1

М-7 Чиёошома Г.Мөнхсайхан 3-0

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.