Уорриорс 4-р үед наймхан оноог алдаж, ээлжит ялалтаа байгууллаа

Уорриорс 4-р үед наймхан оноог алдаж, ээлжит ялалтаа байгууллаа

NBA-ын талбайд зургаан тоглолт боллоо. Клевлэнд Кавалерс талбайдаа Голдэн Стэйт Уорриорс багтай тоглож 104-89 харьцаагаар Уорриорс хожлоо. Тус тоглолтын шийдвэрлэх үед Уорриорс ердөө наймхан оноог алдсан бол өөрсдөө 36 оноог авсан байна. Улмаар 13 дахь хожлоо байгуул өрнөд бүсийг тэргүүлж байгаа бол Кавалерс есөн хожил, найман хожигдолтой дорнод бүсийн наймд бичигдэж байна.

Тус тоглолт Стифэн Көрри 40 оноо, 4 самбар, 6 дамжуулалтаар багаа тэргүүлсэн бол Эндрью Уйгинс 12 оноо сэлгээнээс Намжинжа Блинка 14 оноог авчээ. Эсрэг багаас Дариус Галинари 25 оноо, Диан Уэйд 17 оноо, 9самбар, 5 дамжуулалт, сэлгээнээс Кэвин Лов 17 оноог авчээ.

Өнөөдөр болсон бусад тоглолтын үр дүн

Кливленд Кавалерс 89 : 104 Голден Стэйт Уорриорс
Майами Хит 112 : 97 Вашингтон Уйзардс
Миннесота Тембэруолвз 115 : 90 Сан-Антонио Спөрс
Мемфис Гриззлис 120 : 108 Лос Анжелес Клипперс
Денвер Наггетс 89 : 103 Филадельфиа 76
Юта Жазз 119 : 103 Торонто Репторс

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.