Терүнофүжи Г.Ган-Эрдэнэ качигоши хийлээ

Терүнофүжи Г.Ган-Эрдэнэ качигоши хийлээ

Сүмогийн холбоо арваннэгдүгээр сарын барилдаан буюу кюүшү башёгийн найм дахь өдрийн барилдаан болж өнгөрлөө.

Их аварга Хакүхо М.Даваажаргал зодог тайлснаар Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ ёкозүна цолтой ганц бөх болоод байна. Тэрбээр өчигдөр маэгаширагийн 4-өөс барилдах Эндотой барилдаж давсан байна. Улмаар найман даваатай болж башёг тэргүүлж байна. Өнөөдөр Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ маэгаширагийн 5-аас барилдах Такаясүтэй барилдана. Башёг Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ болон озеки Такакэйшо нар нэг ч унаагүйгээр тэргүүлж байна.

Комүсби Кирибаяама Б.Лхагвасүрэн маэгаширагийн 1-ээс барилдах Даэйшотой барилдаж давжээ. Улмаар хоёр даваа зургаан унаатай боллоо. Өнөөдрийн түүний өрсөлдөгч маэгаширагийн 1-ээс барилдах Вакатакакагитэй барилдана.

Харин Комүсүби Ичиножо А.Ичинноров озеки Такакэйшотой барилдаж өвдөг шорооджээ. Улмаар гурван даваа, таван унаатай болсон бөгөөд өнөөдөр түүний өрсөлдөгч маэгаширагийн 2-оос барилдах Оношотой барилдана.

Энэ удаагийн кюүшү башёд зодоглох Монгол бөхчүүд:

Макүүчи зиндаа:

Ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ 8-0

Комүсүби Кирибаяама Б.Лхагвасүрэн 2-6

Комүсүби Ичиножо А.Ичинноров 3-5

М-5 Хошорюү С.Бямбасүрэн 4-4

М-6 Тамаваши Б.Мөнх-Оргил 6-2

М-7 Чиёошома Г.Мөнхсайхан 4-4

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.