Ангаахайнууд Мөсөн өргөөний анхны аварга боллоо

Ангаахайнууд Мөсөн өргөөний анхны аварга боллоо

Монголын хоккейн холбооны 2021-2022 оны өсвөрийн улсын аварга шалгаруулах тэмцээн өчигдөр Мөсөн өргөөд боллоо.

Тэмцээн Монголын хоккейн холбооны дүрмээр, 8-9, 10-11 насны гэсэн хоёр ангиллаар явагдав. U10 буюу 8-9 насны ангилалд нийт гурван баг буюу Багануур, Эрдэнэт, Мэргэн академийн Ангаахай багууд, U12 буюу 10-11 насны ангилалд нийт дөрвөн баг буюу Багануур, Эрдэнэт, АБ , Мэргэн академийн Бамбарууш багийнхан хурд хүчээ сорьсон юм.

Ингээд Мэргэн академийн Ангаахай багийнхан улсын аваргаар шалгарч, Мөсөн өргөөний салхийг хагалан анхны аварга боллоо. Хоккейчид олон улсын стандартын Мөсөн өргөөтэй болсноор Монголд хоккейн спорт хөгжих таатай боломж бүрдэж байна хэмээн онцлон  хэлж байлаа. 

 

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.