Нью-Иорк Никс талбайдаа Лейкэрсийг хожлоо

Нью-Иорк Никс талбайдаа Лейкэрсийг хожлоо

NBA-ын талбайд дөрвөн тоглолт боллоо. Нью-Иорк Никс талбайдаа Лос Анжелес Лейкэрс багтай тоглож 106-100 харьцаагаар Никс хожлоо. Лейкэрс 25 оноогоор хожигдож байсан ч хоёрдугаар хагаст гайхалтай тоглож онооны зөрүүг нэг болгож ойртуулсан ч хожиж чадсангүй Улмаар 10 хожил, 8 хожигдолтойгоор байгаа бол Лейкэрс 9 хожил, 10 хожигдолтой боллоо

Тус тоглолтод Эван Фоурнер 26 оноогоор багаа тэргүүлсэн бол Жульс Рендл 20 оноо, 16 самбар, 6 дамжуулалтыг гүйцэтгэсэн бол Деррик Рөүз шагайны гэмтлийн улмаас тоглоогүй байна. Эсрэг багаас Рассел Уэстбрүүк 31 оноо, 13 самбар, 10 дамжуулалтаар трипл дабл гүйцэтгэсэн бол Энтони Дэвис 20 оноог авсан бол Кармело Энтони 14 довтолсноос гурвыг нь амжилттай болгож 12 оноог авчээ.

Өнөөдөр болсон бусад тоглолтууд

Миами Хит 100-92 Детройт Пистонс

Лос Анжелес Лейкэрс 100-106 Нью-Иорк Никс

Денвер Наггетс 100 - 119 Портлэнд Трэйл Блэйзэрс

Даллас Мавирекс 112 - 104 Лос Анжелес Клипперс /нэмэлт цагт/

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.