Леброн Жеймс эргэн ирж, хожил байгууллаа

Леброн Жеймс эргэн ирж, хожил байгууллаа

NBA-ын талбайд 13 тоглолт боллоо. Сүүлийн хоёр тоглолтоо айлын талбайд хожигдоод байгаа Лос Анжелес Лейкэрс өнөөдөр Индиана Пэйсэрсийн талбайд зочилж тоглож нэмэлт цагт 124-116 харьцаагаар хожлоо. Улмаар 10 хожил, 10 хожигдолтой болсон бол Пэйсэрс найман хожил, 12 хожигдолтой болжээ.

Тус тоглолтод Леброн Жеймс NBA ийн шийтгэлээс болж нэг тоглолт өнжиж өнөөдөр эргэн ирж 39 оноо, 5 самбар, 6 дамжуулалт, 2 хаалтаар багаа тэргүүлсэн бол Рассел Уэстбрүүк 20 оноо, 7 самбар, 5 дамжуулалтыг гүйцэтгэжээ. Харин Энтони Дэвис тус тоглолтод өвчний улмаас тоглоогүй байна. Эсрэг багаас Малколм Брогдон 28 оноогоор багаа тэргүүлсэн бол Сабонис 14 оноо, 12 самбар, Турнер 12, Холидэй 16 оноог авчээ.

Өнөөдөр болсон бусад тоглолтууд

Индиана Пэйсэрс 116 : 124 Лос Анжелес Лейкерс
Кливленд Кавалерс 115 : 120 Финикс Санс
Орландо Межик 99 : 106 Шарлотт Хорнетс
Бостон Селтикс 104 : 123 Брүүклин Нетс
Миннесота Тембэруолвз 113 : 101 Майами Хит
Нью Орлеан Паликанс 127 : 102 Вашингтон Уйзардс
Хьюстон Рокетс 118 : 113 Чикаго Буллз
Мемфис Гриззлис 113 : 126 Торонто Репторс
Оклахома-Сити Тандер 104 : 110 Юта Жазз
Милуоки Багс 114 : 93 Детройт Пистонс
Сан-Антонио Спөрс 106 : 124 Атланта Хаукс
Голден Стэйт Уорриорс 52 : 61 Филадельфиа 76
Сакраменто Кингс 69 : 71 Портленд Трэйл Блэйзэрс

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.