Лионел Месси: Чи Ballon d'Or хүртэх эрхтэй

Лионел Месси: Чи Ballon d'Or хүртэх эрхтэй

Аргентины хөл бөмбөгчин Лионел Месси оны эцэст "France Football" сэтгүүлээс гаргадаг дэлхийн шилдэг хөл бөмбөгчний шагнал "Алтан бөмбөг"-ийг долоо дахь удаагаа хүртлээ. Тэрбээр тус шагналыг гардаж авах үедээ Роберт Левандовскид зориулж үг хэлжээ.

Тодруулбал "Би Роберт Левандовскид хандан чамтай өрсөлдсөн минь нэр төрийн хэрэг байлаа гэж хэлмээр байна. Чи Ballon d'Or хүртэх эрхтэй. Өнгөрсөн жил бүгд л чамайг ЯЛАГЧ нь гэдэг дээр санал нэг байсан. Франц Футбол чиний Ballon d'Or-ийг өгөх хэрэгтэй. Чамд байх ёстой, чи үүнийг хүртэх эрхтэй. Гэртээ тавих Ballon d'Or-ийг чинь Франц Футбол өгөх ёстой шүү. Яагаад гэвэл чи ЯЛАГЧ нь байсан." хэмээжээ.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.