Б.Шоовдор 3000 доллараар шагнуулна

Б.Шоовдор 3000 доллараар шагнуулна
Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос чөлөөт бөхийн эрэгтэй, эмэгтэй төрөл, сонгомол бөхийн жин тус бүрийн нийт 30 жингийн чансааны эхний гурван бөхөд мөнгөн шагнал олгохоор шийдвэрлэсэн билээ. Чансааг тэргүүлэгч бөх 10000, аман хүзүү нь 7000, гуравт орсон бөх 3000 ам.долларын шагнал хүртэхээр болсон юм. Эмэгтэй чөлөөт бөхийн шагнал хүртэх бөхчүүдийн нэрсийг зарлахад манай улсаас Б.Шоовдор багтжээ. Тодруулбал, ДАШТ-ий гурван хүрэл медальт, олон улсын хэмжээний мастер Баатаржавын Шоовдор 59 кг-ын жинд 39 оноотой гуравт жагссанаар 3000 доллар гардахаар болов. Тэрбээр дөрөвдүгээр сард Алматыд болсон Азийн аваргад үзүүрлэж, аравдугаар сарын эхээр Ослогийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн билээ.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.