Хакүхо М.Даваажаргалын таван амжилтыг Гиннесийн номд бүртгэлээ

Хакүхо М.Даваажаргалын таван амжилтыг Гиннесийн номд бүртгэлээ

Мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх их аварга Хакүхо М.Даваажаргалын таван амжилтыг Гиннесийн номд бүртгэсэн батламжийг гардуулсан байна. Тэрбээр дараах амжилтаараа дэлхийн Гиннесийн номд бүртгэгджээ. Үүнд, сүмо бөхийн дээд зиндаанд хамгийн олон удаа түрүүлсэн (45), дээд зиндаанд хамгийн олон давсан (1093), хамгийн удаан Ёкозүна цолтойгоор барилдсан (83 башё), сүмо бөхийн түүхэнд хамгийн олон давсан (1887) 16 башё уналгүй 15 давж түрүүлсэн амжилтыг нь тус тус бүртгэн авсан байна. Сүмогийн 69 дэх их аварга Хакүхо 2001 хавар анхны башёд барилдаж, дээд зиндааны анхны түрүүгээ 2006 оны Нацү башёд хүртэж байв.

 

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.