Лейкэрс талбайдаа Селтиксийг буулгаж авлаа

Лейкэрс талбайдаа Селтиксийг буулгаж авлаа

NBA-ын талбайд гурван тоглолт боллоо. Лос Анжелес Лейкэрс талбайдаа Бостон Селтикс багтай тоглолоо. Энэ улиралд хоёр баг хоёр удаа таарч тоглох бөгөөд эхний тоглолтод Бостон талбайдаа илүүрхэж хожсон билээ. Тэгвэл энэ удаа Лейкэрс гуравдугаар үед 11 оноог илүү авч улмаар тэргүүлэлээ алдалгүй явсаар 102-117 харьцаагаар хожлоо. Улмаар 13 хожил, 12 хожигдолтой болж өрнөд бүсийн 6-рт бичигдэж байна. Харин Селтикс 13 хожил, 12 хожигдолтой болж дорнод бүсийн 10-рт эрэмбэлэгдэж байна.

Тус тоглолтод Леброн Жеймс 30 оноо, 4 самбар, 5 дамжуулалтаар багаа тэргүүлсэн бол Рассел Уэстбрүүк 24 оноо, 11 дамжуулалт, Энтони Дэвис 17 оноо, 16 самбараас бөмбөг авчээ. Эсрэг багаас Жейсон Тэйтум 34 оноогоор бүх тоглогчдийг тэргүүлсэн бол Уйллиамс 13 оноо, Шройдер 10 оноог авчээ.

Өнөөдөр болсон бусад тоглолтын үр дүн

Брүүклин Нетс 102-99 Даллас Мавирекс

Нью-Иорк Никс 121-109 Сан Антонио Спөрс

Бостон Селтикс 102-117 Лос Анжелес Лейкэрс

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.