"Атлетико Мадрид" хүссэн "Манчестер Юнайтед"-тайгаа учраа таарч, Месси "Реал"-ын эсрэг тулахаар боллоо

Аваргуудын лигийн сугалаа будлиантай болж дахин явуулахаар болсон билээ. Тодруулбал, "Атлетико Мадрид"-тай таарах багийг сугалахад "Манчестер Юнайтед"-ыг сагсанд хийгээгүй гэж Испанийн багаас гомдол гаргасан гэдэг мэдээлэл гарсан. Тэгвэл дахин сугалаагаар Испанийн "Атлетико Мадрид" хүсээд байсан "Манчестер Юнайтед"-тайгаа тулахаар сугалаа таарлаа.
 
Харин Роналдогийн эсрэг тулахаар болоод байсан Месси энэ удаад унаган багынх нь заналт өрсөлдөгч "Реал Мадрид"-ын эсрэг тоглохоор сугалаа татав.
 
Өмнө нь "Атлетико"-тай учраа таарсан Германы акул "Байерн"-ы өрсөлдөгч хөнгөрч, Австрийн "Зальцбург"-ийг "амаллаа". Харин хөнгөн сугалаа татсан "Манчестер Сити"-гийн аз харьсангүй. Дахиж сугалахад "Спортинг" дээр уналаа. Байж болох хамгийн боломжийн өрсөлдөгчийн нэгтэй таарсан.
 
"Челси" Францын "Лилль" клубтэй л шөвгийн 16-д учрах тавилантай байж. Дахиж сугалаад ч хоёр багийн хувь заяа өөрчлөгдсөнгүй.
 
"Ливерпүүл"-ийн өрсөлдөгч суларсангүй. Италид давгүй үзэж байгаа "Интер"-тэй нэгийгээ үзэхээр боллоо.
 
Эх сурвалж:: facebook.com/sportsmn

Будилаантай болсон Будилаантай болсон 

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.