Европын хамгийн шилдэг багуудыг удирдаж явсан Итали мэргэжилтэн Карло Анчелотти энэ улирлаас Германы “Байерн Мюнхэн”-ий жолоогч атгаж байгаа билээ. Тэгвэл тэрбээр өнгөрсөн шөнө багийнхаа хамтаар Оросын “Ростов” клубыг 5:0-ээр буулгаж авсан. Ингэснээр Итали дасгалжуулагч нэгэн өвөрмөц амжилтын эзэн боллоо. Тэр нь долоон өөр баг дасгалжуулж Аваргуудын лигт оролцсон гэсэн гайхалтай амжилт юм.
Өдгөө 57 настай Итали дасгалжуулагч цагтаа “Парма”, “Милан”, “Ювентус” зэрэг нутгийнхаа багуудыг дасгалжуулж, Аваргуудын лигт оролцож байсан юм. Мөн Английн “Челси”, Испанийн алдарт “Реал Мадрид”, Францийн “ПСЖ” клубыг удирдаж, аваргуудтай тулж явжээ. Харин энэ улирлаас Германы багийг удирдаж байна. Одоогоор 7 өөр баг удирдаж Аваргуудын лигт оролцсон дасгалжуулагч түүнээс өөр байхгүй байгаа юм. Мөн Анчелотти “Милан”, “Реал” гэх багуудтай Аваргуудын лигт гурван удаа түрүүлж байсан юм.
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.