Лос Анжелес Лейкэрс дөрөв дараалсан ялалт байгууллаа

Лос Анжелес Лейкэрс дөрөв дараалсан ялалт байгууллаа

NBA-ын талбайд есөн тоглолт боллоо. Лос Анжелес Лейкэрс талбайдаа Атланта Хаукс багтай тоглож дөрвөн үеийн турш Лейкэрс тэргүүлж 118-134 харьцаагаар хожиж дөрөв дараалсан ялалт байгууллаа. Улмаар улирлын 21 хожлоо байгуулж өрнөд бүсийн 6-рт эрэмбэлэгдэж байгаа бол Хаукс 17 хожил, 21 хожигдолтой болж дорнод бүсийн 12-р бичигдэж байна.

Тус тоглолтод Леброн Жеймс 32 оноо, 8 самбар, 9 дамжуулалтаар багаа тэргүүлжээ. Мөн сүүлинй 9 тоглолтынхоо 8-д нь 30-аас дээш оноог авсан байна. Тус багаас Малик Монк 29 оноо, Эвери Бредли 21 оноо, сэлгээнээс Тэйлон Хортон Такер 21 оноог тус тус авсан бол Рассел Уэстбрүүк 9 оноо, 11 самбар, 13 дамжуулалтыг гүйцэтгэжээ. Эсрэг багаас Трэй Янг 25 оноо, 9 самбар, 14 дамжуулалтаар багаа тэргүүлсэн бол Жон Колинс 21 оноог авчээ.

Өнөөдөр болсон тоглолтын үр дүн

Филадельфи 76 119 : 100 Сан-Антонио Спөрс
Брүүклин Нетс 109 : 121 Милуоки Багс
Торонто Репторс  122 : 108 Юта Жазз
Хьюстон Рокетс 106 : 130 Даллас Мавирекс
Оклахома-Сити Тандер 105 : 135 Миннесота Тембэруолвз
Чикаго Буллз 130 : 122 Вашингтон Уйзардс
Денвер Наггетс 121 : 111 Сакраменто Кингс
Лос Анжелес Лейкерс 134 : 118 Атланта Хаукс
Портленд Трэйл Блэйзэрс 101 : 114  Кавалерс Кливленд
 

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.