Байт харвааны Өсвөр, залуучуудын танхимын анхдугаар УАШТ-ийн аваргууд тодорлоо

Байт харвааны Өсвөр, залуучуудын танхимын анхдугаар УАШТ-ийн аваргууд тодорлоо

15 спорт холбоодын нэгдсэн УАШТ-ийн хүрээнд багтаж буй Өсвөр үе, залуучуудын заалны анхдугаар улсын аварга шалгаруулах тэмцээн 1 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд болж өндөрлөлөө.

Тус тэмцээн хувийн, эрэгтэй, эмэгтэй багийн болон холимог багийн төрлөөр тус тус зохион байгуулагдаж 10 клубын 102 тамирчин оролцлоо. Галт сум клубын тамирчин Хатанзориг нийт 4 медаль, Хангарьд клубын тамирчин М.Гэгээн 3 алтан медаль хүртлээ. Харин шилдэг клубээр Хангарьд клуб 48 оноогоор шалгарлаа. Тэмцээний хамгийн залуу тамирчин 7 настай хүүхэд анхны байт харвааны тэмцээндээ оролцсон бол 7-гоос илүү жил хичээллэсэн хашир туршлагатай тамирчид ч байв.

Эрэгтэй ганцаарчилсан ангилал – бага нас /14-оос доош/

  • Алтан медаль – Б. Билгүдэй /Хангарьд клуб/
  • Мөнгөн медаль – О. Мөнгөлдэй /Хангарьд клуб/
  • Хүрэл медаль – Г. Хатанбүүвэй (Залуурт сум клуб)

Эрэгтэй ганцаарчилсан ангилал – өсвөр үе /14-18 нас/

  • Алтан медаль – Б. Буянтүшиг (Алдар спорт хороо)
  • Мөнгөн медаль – Н. Хатанзориг (Галт сум клуб)
  • Хүрэл медаль – А. Бат-Амар (Галт сум клуб)

Эрэгтэй ганцаарчилсан ангилал – залуучууд /19-21 нас/

  • Алтан медаль – У. Чулуунбаатар (Хангарьд)
  • Мөнгөн медаль – Д. Өсөхбаяр (Добу мэргэн клуб)
  • Хүрэл медаль – Ц.Цэнгүүн (Хангарьд)

Эмэгтэй ганцаарчилсан ангилал – бага нас /14-оос доош/

  • Алтан медаль – О. Энхгэрэл (Галт сум клуб)
  • Мөнгөн медаль – А. Энхжин (Алдар спорт хороо)
  • Хүрэл медаль – Н. Энхзул (Эрч клуб)

Эмэгтэй ганцаарчилсан ангилал – өсвөр үе /14-18 нас/

  • Алтан медаль – Ө.Халиун (Ирээдүйн одод)
  • Мөнгөн медаль – Б. Билгүүнзаяа (Хангарьд клуб)
  • Хүрэл медаль – С. Эмүжин (Галт сум клуб)

Эмэгтэй ганцаарчилсан ангилал – залуучууд /19-21 нас/

  • Алтан медаль – М. Гэгээн (Хангарьд клуб)
  • Мөнгөн медаль – О. Халиунсайхан (Алдар спорт хороо)
  • Хүрэл медаль – Г. Энхжин (Хангарьд клуб)

Өсвөрийн Холимог баг

  • Алтан медаль – Г. Үлэмж, Н. Хатанзориг (Галт сум клуб)
  • Мөнгөн медаль – Э. Марал, М. Төгөлдөр (Эрч клуб)
  • Хүрэл медаль – Э.Андимана, Б.Буянтүшиг (Алдар спорт хороо)

Залуучуудын Холимог баг

  • Алтан медаль – М. Гэгээн, У. Чулуунбаатар (Хангарьд клуб)
  • Мөнгөн медаль – О. Халиунсайхан, Б. Буянтүшиг (Алдар спорт хороо)
  • Хүрэл медаль – О.Анужин, Н. Хатанзориг (Галт сум клуб)

Өсвөрийн Эрэгтэй баг

  • Алтан медаль – А. Бат-Амар, М. Хантүшиг, Н. Хатанзориг (Галт сум клуб)
  • Мөнгөн медаль – Г. Төгөлдөр, М. Төгөлдөр, М. Чингүүн (Эрч клуб)
  • Хүрэл медаль – О. Билгүүнтөгөлдөр, М. Мөнхбаатар, Г. Төгсбуян (Баянхонгор БТСГ)

Залуучуудын Эрэгтэй баг

  • Алтан медаль – Энхбаяр, Буянтүшиг, Батбилэг (Алдар Спорт хороо)
  • Мөнгөн медаль – Чулуунбаатар, Энхжин, Цэнгүүн (Хангарьд клуб)
  • Хүрэл медаль – Хантүшиг, Бат-Амар, Хатанзориг (Галт сум клуб)

Өсвөрийн Эмэгтэй баг

  • Алтан медаль – Б. Билгүүнзаяа, Б. Буянхишиг, М. Энэрэл (Хангарьд клуб)
  • Мөнгөн медаль – Б. Гоомарал, Б. Номинзул, Ө.Халиун (Ирээдүйн одод клуб)
  • Хүрэл медаль – С. Эмүжин, О.Энхгэрэл, Г.Үлэмж (Галт сум клуб)

Залуучуудын Эмэгтэй баг

  • Алтан медаль – Гэгээн, Энхжин, Солонго (Хангарьд клуб)
  • Мөнгөн медаль – Халиун, Гоомарал, Номинзул (Ирээдүйн одод)
  • Хүрэл медаль – Халиунсайхан, Төгссайхан, Нандинцэцэг (Алдар Спорт хороо)

Тэмцээнийг зохион байгуулаж хамтран ажилласан Монголын спортын корпорацын хамт олонд талархал илэрхийлж цаашдын ажил үйлсэд нь болон Холбоодын нэгдсэн улсын аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах ажилд нь өндөр амжилтыг хүсье!

Түүнчлэн 2 өдрийн турш тэмцээнийг шууд дамжуулж, олон нийтэд хүргэж, байт харвааны спортыг сурталчилж ажилласан MNB Спорт, Монгол HD, ТэнГэр ТВ, хамт олонд гүн талархал илэрхийлье!

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.