Мемфис Гриззлис 11 дараалсан хожил байгууллаа

Мемфис Гриззлис 11 дараалсан хожил байгууллаа

NBA-ын талбайд таван тоглолт боллоо. Өмнөх тоглолт Уорриорсыг хожсон Мемфис Гриззлис өнөөдөр талбайдаа Минносато Тембэруолвз багтай тоглож 108-116 харьцаагаар хожиж 11 дараалсан хожил байгууллаа. Улмаар 30 хожил, 14 хожигдолтой болж өрнөд бүсийн 3-р байр руу дэвшсэн бол Тембэруолвз 20 хожил, 22 хожигдолтой болж өрнөд бүсийн 9-р байр руу уналаа.

Тус тоглолт Жа Морант 16 оноо, 8 самбар, 9 дамжуулалтаар багаа тэргүүлсэн бол Дэсмонд Бэйн 21 оноо, Жаран Жейксон ЖР 20 оноо, сэлгээнээс Брэндон Кларк 14, Жон Ончар 15 оноог авчээ. Эсрэг багаас Энтони Эдвардс 30 оноогоор бүх тоглогчдыг тэргүүлсэн ч бөгөөд Карл Энтони Таунс 25 оноо, 9 самбар, ДиАнжело Рассел 29 оноог авсан ч бусад тоглогчид нь 10-аас бага оноог авч тааруухан тогложээ.

Өнөөдөр болсон бусад тоглолтын үр дүн

Голдэн Стэйт Уорриорс 99-118 Милоуки Багс

Минносато Тембэруолвз 108-116 Мемфис Гриззлис

Лос Анжелес Клипперс 89-113 Нью-Орлэйн Паликанс

Оклахома Сити Тандер 130-109 Брүүклин Нетс

Портлэнд Трэйл Блэйзэрс Денвер Наггетс

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.