Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ башёг тэргүүлж байна

Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ башёг тэргүүлж байна

Сүмогийн холбоогийн нэгдүгээр сарын барилдаан буюу хацү башёгийн 13 дахь өдрийн барилдаан болж өнгөрлөө.

Ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ өчигдөр секиваки Таканошотой барилдаж давлаа. Улмаар 11 даваа, хоёр унаатай болжээ. Тэрбээр өнөөдөр гурван унаатайгаа тэргүүлэгчдийн эгнээнд байгаа маэгаширагийн 6-аас барилдаж байгаа Абитэй барилдана.

Тус башёг Ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ, секиваки Митакэүми нар хоюул хоёр унаатайгаар башёг тэргүүлж байгаа бол М-6 Аби, М-13 Котоновака нар гурван унаатайгаар тэдний араас нэхэж байна.

Макүүчи зиндаа:

Ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ 11-2

М-1 Кирибаяама Б.Лхагвасүрэн 5-8

М-2 Ичиножо А.Ичинноров 7-6

М-3 Тамаваши Б.Мөнх-Оргил 7-6

М-5 Чиёошома Г.Мөнхсайхан 4-9

М-6 Хошорюү С.Бямбасүрэн 9-4

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.