Жа Морант 38 оноог авч багаа хожилт хөтөллөө

Жа Морант 38 оноог авч багаа хожилт хөтөллөө

NBA-ын талбайд 11 тоглолт боллоо. Жа Морантаар тэргүүлсэн Мемфис Гриззлис өнөөдөр Денвер Наггетс багийн талбайд зочилж 120-116 харьцаагаар хожлоо. Улмаар 32 хожил, 16 хожигдолтой болж байгаа өрнөд бүсийн 3-рт бичигдэж байгаа бол Наггетс 23 хожил, 21 хожигдолтой өрнөд бүсийн 6-рт эрэмбэлэгдэж байна.

Тус тоглолт Жа Морант 38 оноог авч багаа тэргүүлсэн бол Жарен Жексон ЖР 20 оноо, Деэнтони Мелтон сэлгээнээс 21 оноог авчээ. Эсрэг багаас Никола Ёокич 26 оноо, 11 самбар, 12 дамжуулалтаар трипл дабл хийсэн бөгөөд Уйл Бартон 27 оноо, 5самбар, 8 дамжуулалтыг гүйцэтгэжээ.

Өнөөдөр болсон бусад тоглолтын үр дүн

Орландо Межик 105 : 116 Лос Анжелес Лейкерс
Филадельфи 76 101 : 102 Лос Анжелес Клипперс
Шарлотт Хорнетс 121 : 98 Оклахома-Сити Тандер
Бостон Селтикс 105 : 109 Портленд Трэйл Блэйзэрс
Атланта Хаукс 110 : 108 Майами Хит
Милуоки Багс 94 : 90 Чикаго Буллз
Вашингтон Уйзардс 105 : 109 Торонто Репторс
Сан-Антонио Спөрс 102 : 117 Брүүклин Нетс
Денвер Наггетс 116 : 120 Мемфис Гриззлис
Юта Жазз 111 : 101 Детройт Пистонс
Голден Стэйт Уорриорс 105 : 103 Хьюстон Рокетс
 

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.