Европын топ 5 лиг солилцоо наймаанд 2.75 тэрбум ам.долллар зарцуулжээ

Европын топ 5 лиг солилцоо наймаанд 2.75 тэрбум ам.долллар зарцуулжээ

Дэлхийн хөлбөмбөгийн холбооны хийсэн судалгаагаар өнгөрсөн зун дэлхийн хөлбөмбөгийн багууд 3.72 тэрбум ам.долларыг шинэ тоглогч худалдаж авахад зарцуулжээ.  Тэгвэл  Европын топ таван лиг буюу  Англи, Франц, Герман, Итали, Испанийн багуудын шинэ тоглогч худалдаж авахад үрсэн мөнгө 2.75 тэрбум ам.долларт хүрчээ.

Тэгвэл хамгийн их мөнгийг Английн багууд үрсэн бөгөөд шинэ тоглогч худалдаж авахад 1 тэрбум 167 сая ам.долларыг зарцуулсан байна. Энэ нь өнгөрсөн жил үрсэн мөнгөнөөс даруй 8 хувиар өссөн үзүүлэлт ажээ.  Тэгвэл Германы багууд өнгөрсөн зун 522 саяыг үрсэн бол Италийн багууд 444 саяыг зарцуулсан байна.  

Харин Испанийн багууд 441 сая ам.доллар зарцуулсан нь өнгөрсөн жилийнхээс 15 хувиар буурсан үзүүлэлт бол  Францийн клубүүд 173 саяыг зарсан нь түрүү жилээс 40 хувиар буурсан байна.

Дашрамд дурьдахад, Европын топ 5 лигийн солилцоо наймаа болон зээллэгээр явуулж байгаа тоглогчдын тоо нь дэлхийн багуудын наймаа солилцооны 74 хувийг эзэлж байна.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.