Японы “Ичиши” дэвжээний өсвөрийн тамирчид Монголд ирээд байгаа ажээ. Тэд Монголын өсвөрийн бөхчүүдтэй хамтарсан бэлтгэл хийж байгаа бөгөөд маргааш “Dreamers” нэртэй нөхөрсөг уулзалт тэмцээнд оролцох юм байна.
“Ичиши” дэвжээ нь бөхийн “Женко” клубтэй хамтран ажилладаг. Тус дэвжээнийхэн Монголд хоёр дахь удаагаа ирж байгаа нь энэ. Өсвөрийн тамирчдын нөхөрсөг тэмцээн холимог багийн төрлөөр зохион байгуулагдах бөгөөд нэг баг эрэгтэй гурав, эмэгтэй таван тамирчны бүрэлдэхүүнтэй байх юм байна.
Дашрамд сонирхуулахад, Японы “Ичиши” дэвжээн нь Олимпийн гурван удаагийн аварга, “Рио-2016” олимпийн мөнгөн медальт, дэлхийн 13 удаагийн аварга Японы домогт бөх Саори Ёшида болон Олимпийн аварга Сара Дошо, Эри Тосака тэргүүтэй шилдэг бөхчүүдийг төрүүлсэн ажээ.
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.