Шийдвэрлэх үед 19 онооны тэргүүлж эхэлсэн Уорриорс хожигдол хүлээлээ

Шийдвэрлэх үед 19 онооны тэргүүлж эхэлсэн Уорриорс хожигдол хүлээлээ

NBA-ын талбайд найман тоглолт боллоо. Голден Стэйт Уорриорс талбайдаа Даллас Мавирекс багтай тоглолоо. Тоглолтын гурван үе тэргүүлж байсан Уорриорс дөрөвдүгээр үе эхлэхэд 19 оноогоор тэргүүлж байсан ч тэргүүллээ алдаж улмаар 101-107 харьцаагаар ялагдал хүлээлээ. Улмаар Уорриорс 43 хожил, 18 хожигдолтой болж өрнөд бүсийн хоёрт бичигдэж байгаа бол Мавирекс 36 хожил, 25 хожигдолтой боллоо. 

Тус тоглолтод Лука Дончич 34 оноо, 11 самбараас бөмбөг авч багаа тэргүүлсэн бол сэлгээнээс Спиннер Динвиди 24 оноогоор тусалжээ. Эсрэг багаас Стифэн Көрри 27 оноо, 10 дамжуулалтаар багаа тэргүүлсэн бол Андрью Уйггинс 18 оноог авчээ.

Өнөөдөр болсон бусад тоглолтын үр дүн

Финикс Санс 114 : 118 Юта Жазз
Индиана Пэйсэрс 128 : 107 Бостон Селтикс
Шарлотт Хорнетс 126 : 127 Детройт Пистонс
Хьюстон Рокетс 98 : 99 Лос Анжелес Клипперс
Голден Стэйт Уорриорс 101 : 107 Даллас Мавирекс
Портленд Трэйл Блэйзэрс 92 : 124 Денвер Наггетс
Лос Анжелес Лейкерс 95 : 123 Нью Орлеан Паликанс

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.