“Ливерпүүл” Лондонд зочилж, “Челси”-г талбайд нь буулгаж авлаа

“Ливерпүүл” Лондонд зочилж, “Челси”-г талбайд нь буулгаж авлаа

Английн премьер лигийн 5 дугаар тойргийн эхний тоглолт өнгөрсөн шөнө боллоо. Энэ тойргийн салхийг хагалж “Челси” клуб талбайдаа “Ливерпүүл”-ийг хүлээж авсан. Энэхүү тоглолтод зочин баг болох “Ливерпүүл” хүчтэй өрсөлдөгчийнхөө нэгийг талбайд нь 1:2-оор буулгаж авч, 10 оноотой боллоо. “Бөрнли”-д харамсалтай хожигдсоноос хойш гайхалтай тоглолтыг үзүүлж байгаа “Ливерпүүл”-ийн шилдэг форм үргэлжилж байна.

Тоглолтын 17 дахь минутад “Ливерпүүл”-ийн төвийн хамгаалагч Диян Ловрен гоолдож, тооны харьцааг нээсэн. Улмаар 36 дахь минутад Хендерсон гайхалтай нэгэн гоолыг оруулж, багтаа ялалт авчирсан юм. “Челси” хоёрдугаар үеийн турш нэхсэн ч 65 дахь минутад Коста нэг гоол оруулснаар өөр юм хийж чадсангүй. Харин Коста гоолдсоноор 5 гоолтой болж, мэргэн буучийн жагсаалтыг тэргүүлж байна.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.