Какүрю башёд гурав дахь удаагаа өвдөг шороодлоо (Бичлэгтэй)

Какүрю башёд гурав дахь удаагаа өвдөг шороодлоо (Бичлэгтэй)
Японы мэргэжлийн сүмогийн есдүгээр сар буюу Аки башёгийн долоо дахь өдрийн барилдаан болж өндөрлөлөө.
Мэргэжилийн сүмогийн 70 дахь их аварга Харумафүжи Д.Бямбадорж нутгийн бөх маэгашира-4 барилдаж байгаа Миогирютэй барилдаж өвдөг шороодуулсанаар зургаан даваа нэг унаатай боллоо. Тэгвэл мэргэжилийн сүмогийн 71 дэх их аварга Какүрю М.Ананд секиваки Такаясүтэй ёритаоши мэхээ унжээ. Ийнхүү унсанаар дөрвөн даваа гурван унаатай болж башёг тэргүүлэгчдийн эгнээнээс хасагдлаа.
Башёг тэргүүлэгч хоёр бөх болох озеки Гоэйдо,  М-1 Окиноми нар учраа тааран барилдаж Гоэйдо давж башёг ганцаар унаагүйгээр тэргүүлж байгаа бол Ёкозуна Харумафүжи, М-1 Окиноми, М-14 Эндо нар нэг унаатайгаар араас нь нэхэж байна.
Өнөөдөр Харумафүжи маэгашира-4 барилдаж байгаа Чиёоторитой барилдах бол Какүрю нутгийн бөх маэгашира-3 барилдаж байгаа Такановатай барилдана.
Бусад бөхчүүд
Ёкозуна Харумафүжи Д.Бямбадорж 6-1
Ёкозуна Какүрю М.Ананд 4-3
Озеки Терүнофүжи Г.Ган-Эрдэнэ 4-3
Маэгашири-3 Таканойва А.Баасандорж 3-4
Маэгашири-6 Тамаваши Б.Мөнх-Оргил 4-3
Маэгашири-10 Араваши Э.Дөлгөөн 3-4
Маэгашири-12 Чиёошома Г.Мөнхсайхан 4-3
Маэгашири-15 Кёкүшюүхо Т.Эрдэнэбаатар 5-2

 

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.