Лос Анжелес Лэйкерс баг өнөөдөр нэмэлт цагт Торонто Репторс багийг буулган авлаа

Лос Анжелес Лэйкерс баг өнөөдөр нэмэлт цагт Торонто Репторс багийг буулган авлаа

NBA-ын талбайд өнөөдөр 12 тоглолт боллоо. Сүүлийн 15 тоглолтынхоо 12-т нь ялагдал хүлээгээд байсан Лос Анжелес Лейкэрс өнөөдөр Торонто Репторс багийн талбайд зочиллоо. Хоёр баг хэдхэн хоногийн өмнө Лейкэрсийн талбайд тоглосон бөгөөд тус тоглолтод Репторс 13 онооны илүүгээр хожсон билээ.

Тэгвэл өнөөдрийн тоглолт маш сонирхолтой болсон бөгөөд тоглолт нэмэлт цагт 128-123 харьцаагаар Лейкэрсийн ялалтаар өндөрлөлөө. Улмаар улирлын 30 дахь хожлоо байгуулсан бөгөөд өрнөд бүсийн 9-т бичигдэж байна. Харин Репторс 39 хожил, 31 хожигдолтой болж дорнод бүсийн 7-рт бичигдэж байна.

Тус тоглолтод ЛеБрон Жэймс 36 оноо, 9 самбар, 7 оновчтой дамжуулалт, 2 хаалтаар багаа тэргүүлсэн бол Рассел Уэстбрүүк 22 оноо, 10 самбар, 10 дамжуулалтаар трипл дабл гүйтцэтгэжээ. Эсрэг багаас Скоти Барнес 31 оноо, 17 самбар, 6 дамжуулалтаар багаа тэргүүлсэн бол Гарри Трэнд 23 оноо, Фред Ванвлийт 20 оноог авчээ.

Өнөөдөр болсон бусад тоглолтын үр дүн

Филадельфи 76 111 : 101 Даллас Мавирекс
Кливленд Кавалерс 119 : 116 Денвер Наггетс
Торонто Репторс 123 : 128 Лос Анжелес Лейкерс
Брүүклин Нетс 128 : 123 Портленд Трэйл Блэйзэрс
Нью-Йорк Никс 100 : 97 Вашингтон Уйзардс
Атланта Хаукс 120 : 105 Мемфис Гриззлис
Хьюстон Рокетс 118 : 121 Индиана Пэйсэрс
Майами Хит 120 : 108 Оклахома-Сити Тандер
Сан-Антонио Спөрс 91 : 124 Нью Орлеан Паликанс
Юта Жазз 121: 92 Лос Анжелес Клипперс
Финикс Санс 61 : 48 Чикаго Буллз
Сакраменто Кингс 48 : 67 Бостон Селтикс

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.