Леброн трипл дабл гүйцэтгэж, баг нь Кавалерсийг хожлоо

Леброн трипл дабл гүйцэтгэж, баг нь Кавалерсийг хожлоо

NBA-ын талбайд есөн тоглолт боллоо. Лос Анжелес Лейкэрс баг өнөөдөр Кливленд Кавалерсын талбайд зочилж 120-131 харьцаагаар Лейкэрс хожлоо. Улмаар улирлын 31 дэх хожлоо байгуулж өрнөд бүсийн 9-р байр руу дэвшсэн бол Кавалерс 41 хожил, 31 хожигдолтойгоор дорнод бүсийн 6-рт эрэмбэлэгдэж байна.

Тус тоглолтод Леброн Жеймс 38 оноо, 11 самбар, 12 дамжуулалтаар багаа тэргүүлж трипл дабл хийсэн бол Рассел Уэстбрүүк 20 оноо, 11 дамжуулалт, сэлгээнээс ДЖ Аугистин 20 оноо /холын зайнаас 6 шидсэнээс 6-г оруулсан/-г авчээ. Эсрэг багаас Дариус Гарланд 29 оноо, 17 дамжуулалтаар багаа тэргүүлсэн бол тус багийн гарааны тоглогчид 10-аас дээш оноог авчээ.

Өнөөдөр болсон бусад тоглолтын үр дүн

Детройт Пистонс 115 : 119 Портленд Трэйл Блэйзэрс
Шарлотт Хорнетс 106 : 103 Нью Орлеан Паликанс
Кливленд Кавалерс 120 : 131 Лос Анжелес Лейкерс
Филадельфи 76 113 : 106 Майами Хит
Брүүклин Нетс 114 : 106 Юта Жазз
Оклахома-Сити Тандер 123 : 132 Бостон Селтикс
Хьюстон Рокетс 115 : 97 Вашингтон Уйзардс
Чикаго Буллз 113 : 99 Торонто Репторс
Даллас Мавирекс 110 : 108 Миннесота Тембэруолвз

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.