Г.Наранцэцэг, Б.Баасанхүү нар алт, Б.Хорлоодой, Ё.Басхүү нар хүрэл маедалийн төлөө барилдана

Г.Наранцэцэг, Б.Баасанхүү нар алт, Б.Хорлоодой, Ё.Басхүү нар хүрэл маедалийн төлөө барилдана

Туркийн Анталья хотод ирэх сарын 01-03-ны өдрүүдэд болох жүдо бөхийн их дуулга ангиллын тэмцээний эхний өдрийн хэсгийн шатны тэмцээн дууслаа.

Өнөөдөр эмэгтэй -48, -52, -57, эрэгтэй -60, -66 кг жингийн барилдаанууд боллоо.

Эмэгтэй -48 кг жинд Г.Наранцэцэг, Б.Баасанхүү нар барилдлаа. А хэсэгт Г.Наранцэцэг эхний тойрогтоо Австрийн бөх Катрина Танзер цэвэр, дараагийн тойрогт Францын Бландин Понтыг цэвэр, хэсгийн аваргын төлөө Туркийн Мерви Азакийг цэвэр ялж хэсгийн аварга болжээ.Улмаар мөнгөн медалийн төлөө Сербийн бөх Милика Николичийг базари үнэлгээгээр ялжээ. Улмаар алтан медалийн төлөө нутгийн бөх Б.Баасанхүүтэй барилдана. Энэ хэсгийн нөгөө бөх Б.Баасанхүү С хэсэгт багтсан бөгөөд Тайваны Чен Хао Линтэй цэвэр, дараагийн тойррогт Испаний Абеленда Мартиезийг цэвэр, гуравдугаар тойрогт Туркийн  Сила Ерсинийг базари үнэлгээгээр ялж хэсгийн аварга болжээ. Улмаар мөнгөн медалийн өлөө Францын Мелани Клементийг цэвэр ялж алтан медалийн төлөө нутгийн бөх Г.Наранцэцэгтэй барилдахаар болжээ

Эмээгтэй -52 кг жинд Б.Хорлоодой барилдлаа. Тэрбээр А хэсэгт багт бөгөөд эхний тойрогт хийлж, дараагийн тойрогт Их Британы бөх Члой Робянс Ландрикомбийг цэвэр, дараагийн тойрогт Германы бөх Анника Уйрфилийг цэвэр, хэсгийн аваргын төлөө Францын бөх Астрид Нетод цэвэр ялагдаж дагахаар болжээ. Улмаар дагах барилдаанд Израйлийн бөх Гефин Примог вазари үнэлгээгээр ялж хүрэл медалийн төлөө барилдахаар болжээ. Тэрбээр хүрэл медалийн төлөө Италийн бөх Одетте Гуффридатай барилдана.

Эмэгтэй 57 кг жинд Л.Энхрийлэн D хэсэгт барилдаж эхний тойрогтоо Унгарын бөх Китти Ковакст ялагджээ.

Эрэгтэй 60 кг жинд Э.Ариунболд, Б.Сүхбат нар барилдлаа. Б.Сүхбат А хэсэгт багтсан бөгөөд эхний тойрогт хийлж, хоёрдугаар тойрогт хэсгийг тэргүүлсэн Тайваны бөх Юнг Вэй Янгд ялагджээ. Харин энэ жингийн нөгөө бөх Э.Ариунболд С хэсэгт багтсан бөгөөд эхний тойрогт Кубын бөх Жулио Делгадо Каллежатай барилдаж ялсан ч хоёрдугаар тойрогт хэсгийг тэргүүлсэн Испаний бөх Франциско Гарригост ялагджээ.

Эрэгтэй 66 кг жинд Г.Хэрлэн, Ё.Басхүү нар барилдлаа. С хэсгийг Ё.Басхүү тэргүүлсэн бөгөөд эхний тойрогт хийлж дараагийн тойрогт Туркийн Абдулазиз Каратай барилдаж цэвэр, гуравдугаар тойрогт Казакстаны бөх Юлдос Сметовыг цэвэр, хэсгийн аваргын төлөө Бразилийн бөх Уйллиан Лимад цэвэр ялагджээ. Улмаар торгуулийн тойрогт Сербийн бөх Страйнж Бунчичийг цэвэр ялсанаар хүрэл медалийн төлөө барилдахаар болжээ. Хүрэл медалийн төлөө Узбекстаны бөх Сардор Нуриллаевтэй барилдана.

Г.Хэрлэн D хэсэгт орсон бол эхний тойрогт хийлж хоёрдугаар тойрогт Мадагаскарын бөхөд вазари үнэлгээрээ ялагджээ.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.