Английн премьер лигийн тавдугаар тойрогт Лондоны “Тоттенхэм” клуб талбайдаа “Сандерланд”-ыг хүлээж авч, 1:0-ээр буулгаж авлаа. Ингэснээр таван тойргоос 3 хожил, 2 тэнцээтэй гарч ирж, 11 болсноор гуравдугаар байрт бичигдэж байна.
Тоглолтын хувь заяаг шийдсэн цорын ганц гоолыг өнгөрсөн улирлын мэргэн бууч Харри Кейн 59 дэх минутад оруулсан юм. Ингэснээр тэрбээр шинэ улирал эхэлснээс хойш 2 дахь гоолоо орууллаа.
Тэгвэл хожигдсон “Сандерланд”-ын хувьд ердөө 1 оноотой 19 дүгээр байрт бичигдэж байна. Тэд таван тойрогт 4 хожигдож, ердөө ганцхан тэнцээд байгаа билээ.
Бусад тоглолтын үр дүн
Кристал Палас 4-1 Сток Сити
Саутгэмптон 1-0 Соунси
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.