Азийн оюутны аварга Хонконг болон Солонгосын тоглолтоор эхэлнэ

Азийн оюутны аварга Хонконг болон Солонгосын тоглолтоор эхэлнэ

Азийн оюутны сагсан бөмбөгийн АШТ өнөөдөр Улаанбаатар хотод эхлэх билээ. Энэ удаагийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд Хятад, Солонгос, Хонконг, Казахстан зэрэг Азийн орны сагсан бөмбөгийн баг оролцож байгаа юм.

Тэгвэл тэмцээний нээлтийн тоглолт өнөдөр 13:00 цагт  Хандгайт дахь Үндэсний сагсан бөмбөгийн ордонд болох юм. Нээлтийг Солонгос болон Хонгконгийн багуудын тулаанаар эхлүүлж байгаа.  Тэгвэл хоёр  дахь тоглолт "B" хэсгийнТайвань болон Макао багуудын хооронд 15.00 цагаас болох бол энэ тоглолтын дараа тэмцээний нээлтийн ажиллагаа болно. 

Харин манай улсын шигшээ баг  18.00 цагаас Казахстан улсын багтай эхний тоглолтоо хийх ажээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.