Харумафүжи Д.Бямбадорж тавин хувийн амжилтыг үзүүллээ /Барилдааны бичлэгтэй/

Харумафүжи Д.Бямбадорж тавин хувийн амжилтыг үзүүллээ /Барилдааны бичлэгтэй/
Японы мэргэжлийн сүмогийн есдүгээр сар буюу Аки башёгийн ес дэх өдрийн барилдаан болж өндөрлөлөө.
 
Мэргэжилийн сүмогийн 70 дахь их аварга Харумафүжи Д.Бямбадорж  комосүби Точиозантой барилдаж өвдөг шороодуулсанаар найман даваа нэг унаатай болсон бөгөөд тавин хувийн амжилтаа үзүүллээ. Тэгвэл мэргэжилийн сүмогийн 71 дэх их аварга Какүрю М.Ананд маэгашира-4 барилдаж байгаа Миогорютэй барилдаж хатакикоми мэхээр өрсөлдөгчөө ялж, зургаан даваа гурван унаатай боллоо.
 
Озеки Гоэйдо ганцаар башёг тэргүүлж байгаа бол Ёкозуна Харумафүжи, М-14 Эндо нар нэг унаатайгаар араас нь нэхэж байна.
 
Өнөөдөр Харумафүжи маэгашира-4 барилдаж байгаа Аояматай барилдах бол Какүрю секиваки Такарафүжитэй барилдана.
 
Бусад бөхчүүд
Ёкозуна Харумафүжи Д.Бямбадорж 8-1
Ёкозуна Какүрю М.Ананд 6-3
Озеки Терүнофүжи Г.Ган-Эрдэнэ 4-5
Маэгашири-3 Таканойва А.Баасандорж 3-6
Маэгашири-6 Тамаваши Б.Мөнх-Оргил 6-3
Маэгашири-10 Араваши Э.Дөлгөөн 3-6
Маэгашири-12 Чиёошома Г.Мөнхсайхан 5-4
Маэгашири-15 Кёкүшюүхо Т.Эрдэнэбаатар 5-4

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.