Атланта Хаукс талбайдаа цувралыг 2-1 болгож ойртууллаа

Атланта Хаукс талбайдаа цувралыг 2-1 болгож ойртууллаа

NBA-ын талбайд плэйоффын гурван тоглолт боллоо. Атланта Хаукс талбайдаа Миами Хит багтай цувралын гурав дахь тоглолтыг хийлээ. Тоглолтын эхний хагаст долоон оноогоор Хаукс тэргүүлж байсан бол гуравдугаар үед 16 оноог авч зочин багтаа 31 оноогоор хожигдож дуусгажээ. Гэвч шийдвэрлэх үед Трэй Янг гайхалтай байснаар 110-111 харьцаагаар Хаукс хожиж цувралыг 2-1 болгож ойртууллаа. 

Хоёр багийн дөрөв дэх тоглолт Хаукс талбайд дөрөвдүгээр сарын 25-ны өглөө болно.

Тус тоглолтод Трэй Янг 24 оноогоор багаа тэргүүлсэн бол сэлгээнээс Богдан Богданович 18 оноог авчээ. Эсрэг багаас Жимми Батлер, Макс Струс нар 20 оноо, сэлгээнээс Тайлер Хейро 24 оноог авсан ч хожиж чадсангүй.

Өнөөдөр болсон бусад тоглолтын үр дүн

  • Миами Хит 110 - 111 Атланта Хаукс /2-1 харьцаагаар Хит тэргүүлж байгаа/
  • Милоуки Багс 111-81 Чикаго Буллз /2-1 харьцаагаар Багс тэргүүлж байгаа/
  • Финикс Санс 114-111 Нью Орлэйн Паликанс /2-1 харьцаагаар Санс тэргүүлж байгаа/

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.