Финикс Санс цувралыг 2-1 болголоо

Финикс Санс цувралыг 2-1 болголоо

NBA-ын талбайд плэйоффын гурван тоглолт боллоо. Нью Орлэйн Паликанс талбайдаа Финикс Санс багтай цувралын гурав дахь тоглолтыг хийлээ. Тоглолтын эхний үед хоёр баг энэ тэнцүү өрсөлдөж нэг онооны зөрүүгээр дуусгасан ч Санс хоёрдугаар үед 12 онооны илүү авч тэргүүлж эхэлжээ. Гэвч гуравдугаар үед талбайн эзэд гайхалтай тоглолтыг үзүүлж онооны зөрүүг хоёр болгож ойртуулж дуусгаж чадсан ч шийдвэрлэх үед Санс илүү тоглож 114-111 харьцаагаар хожлоо.

Улмаар цувралыг 2-1 харьцаатай болгож тэргүүлж эхэлсэн бөгөөд цувралын дөрөв дэх тоглолт Паликансын талбайд энэ сарын 25-ны өглөө болно.

Тус тоглолтод Дэвин Бүүкэр гэмтлийн улмаас тоглоогүй бөгөөд Крис Пол 28 оноо, 14 дамжуулалт, Ди Андрей Эйтон 28 оноо, 17 самбараас бөмбөг авчээ. Эсрэг багаас Брэндон Инграм 34 оноогоор бүх тоглогчдыг тэргүүлсэн бол СЖ Макколлум 30 оноог авчээ. 

Өнөөдөр болсон бусад тоглолтын үр дүн

  • Миами Хит 110 - 111 Атланта Хаукс /2-1 харьцаагаар Хит тэргүүлж байгаа/
  • Милоуки Багс 111-81 Чикаго Буллз /2-1 харьцаагаар Багс тэргүүлж байгаа/
  • Финикс Санс 114-111 Нью Орлэйн Паликанс /2-1 харьцаагаар Санс тэргүүлж байгаа/

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.