Миами Хит цувралыг 2-0 харьцаагаар тэргүүлж байна

Миами Хит цувралыг 2-0 харьцаагаар тэргүүлж байна

NBA-ын талбайд плэйоффын хоёр тоглолт боллоо. Өнөөдрийн эхний тоглолт Миами Хит талбайдаа Филадельфи 76 багтай цувралын хоёр дахь тоглолт хийлээ. Эхний хагасыг долоон оноогоор Хит тэргүүлж дуусгасан бол сүүлийн хагаст тэргүүллээ баталгаажуулж холдуулснаар 103-119 харьцаагаар хожлоо. Улмаар эхний хоёр тоглолтодоо Хит ялалт байгуулж цувралыг 0-2 харьцаагаар тэргүүлж байгаа бөгөөд цувралыг гурав дахь тоглолт Сиксерсийн талбайд тавдугаар сарын 7-ны өглөө болно.

Тус тоглолтод Бэм Адебаёо 23 оноо, 9 самбар, Жимми Батлер 22 оноо, 6 самбар, 12 дамжуулалтаар багаа тэргүүлсэн бол сэлгээнээс Виктор Олидипо 19 оноо, Тайлер Херро 18 оноог авчээ. Эсрэг багаас Тиренси Макси 34 оноогоор бүх тоглогчдыг тэргүүлсэн бол Жеймс Харден 20 оноо, 9 дамжуулалт, Тобиас Харрис 21 оноог авчээ.

Өнөөдөр болсон бусад тоглолтын үр дүн

Филадельфи 76 103-119 Миами Хит (Хит цувралыг 0-2 харьцаагаар тэргүүлж байгаа)

Даллас Мавирекс 1109-129 Финикс Санс (Санс цувралыг 0-2 харьцаагаар тэргүүлж байгаа)

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.