Сагсан бөмбөгийн 3х3 төрлийн “Ulaanbaatar super quest” тэмцээн өнөөдөр эхэлнэ

Сагсан бөмбөгийн 3х3 төрлийн “Ulaanbaatar super quest” тэмцээн өнөөдөр эхэлнэ

Сагсан бөмбөгийн 3х3 төрлийн “ФИБА 3х3 Манила их дуулга” тэмцээний эрх олгох “Ulaanbaatar super quest” тэмцээн энэ сарын 6-7-нд буюу өнөөдөр болон маргааш Улаанбаатар хотод болно.

Тус тэмцээний эхний хоёр байрт шалгарсан баг Манилаг зорих эрх мөн мөнгөн шагналын эзэн болох юм. “Ulaanbaatar super quest” тэмцээнд Филиппин улсын “Манила”, “Себу”, Японы “Иокохама” баг ирж оролцох бол Монгол Улсаас “Амгалан”, “Зайсан”, “Завхан”, “Улаанбаатар”, “Сансар” баг өрсөлдөхөөр болжээ.

Түүнчлэн “Ulaanbaatar super quest” тэмцээний талбайн тайлбарлагчаар сагсан бөмбөгийн 3х3 төрлийн MC, комедиан У.Содхүү ажиллах юм байна.

Ташрамд дуулгахад, Өнөөдөр 16:00 цагт “Улаанбаатар палас”-ын “Рояал 3х3” танхимд эхлэх  “Ulaanbaatar super quest” тэмцээнийг үзэхэд үнэ төлбөргүй аж.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.