Монголын шигшээ баг эхний ялалтаа авлаа

Монголын шигшээ баг эхний ялалтаа авлаа

Азийн оюутны сагсан бөмбөгийн АШТ өчигдөр Улаанбаатар хотод эхэллээ. Тэмцээнд Монгол, БНХАУ, БНСУ, Тайвань, ХонгКонг, Макао,  Казахстан гэсэн долоон орны баг өрсөлдөж байна. Манай оюутны шигшээ багийн хувьд В хэсэгт  Тайвань, ХонгКонг, Макао Казахстаны багтай учраа таарсан юм.

Өчигдөр манай залуус хэсгийн эхний тулаанаа Казахстаны багтай хийлээ. Манай шигшээгийн хувьд хэдхэн хоногийн өмнө "Чингис хаан кап" олон улсын тэмцээнд БНАСАУ-ын хүчирхэг багийг буулган авч, хүрэл медаль хүртэн бэлтгэл сайтай байгаагаа харуулсан юм. Тиймдээ ч энэхүү  тоглолтод 137:32-оор Монголын шигшээ өрсөлдөгчөө бутниргэв. 105 оноогоор өрсөлдөгчөө илт илүүрхсэн тоглолтыг сагсан бөмбөг сонирхогчид ойрд хараагүй боловуу. Монголын оюутны шигшээгээс найман тоглогч 10-аас дээш оноо авчээ. Манай залуус өнөөдөр хэсгийн хамгийн эвгүй учраа болох Тайванийн багтай хүч үзнэ.

Өчигдөр болсон тоглолтуудад  Тайваний шигшээ Макаог 95:63-аар буулгаж авсан.  Харин А хэсэгт учраа таарсан  Хонг Конг болон БНСУ-ын тоглолтод хүчирхэг Хонг Конгийн баг өрсөлдөгчөө 109:71-ээр буулгаж авч, эхний хожлоо авсан юм.  Хонг Конгийн оюутны шигшээгийн хувьд өнгөрсөн жил Хятадын хот хоорондын АШТ-д амжилттай оролцсон хүчирхэг баг. Манай урд хөршид зөвхөн оюутны сагсан бөмбөгийн тэмцээнд хоёр сая гаруй тоглогч оролцдог гэсэн тоон мэдээ бий.

Харин БНСУ-ын баг бол “DANKOOK” их сургуулийн шигшээ юм. Тэд өнгөрсөн жил БНСУ-ын оюутны спортын их наадамд амжилттай оролцон хүрэл медаль зүүжээ. Хоёр багийн тулаан сонирхолтой болох учиртай хэмээн таамагласан хүн олон. Гэвч тийм зүйл болсонгүй. Тоглолтын эхнээс Хонг Конг илүүрхсээр өрсөлдөгчөө 109:71-ээр буулган авлаа. БНСУ-ын баг өнөөдөр тэмцээний гол фаворит БНХАУ-ын шигшээтэй нүүр тулна. 

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.