Хоккейн "Дэлхийн Цом"-ын тэмцээнд ОХУ, Канад, Европын шигшээ, АНУ, Чех, Швед, Финлянд, Хойд Америк гэсэн шилдэг найман баг гурав дахь өдөр тоглож байна.
Өчигдөр Шведийн багт ялагдал хүлээсэн ОХУ-ын тамирчид өнөөдөр Хойд Америкийн багтай тоглож 4-3 харьцаагаар хожиж эхний хожлоо байгууллаа. Тус тоглолтын эхний үед 05:14 дэх минутад МакДевид тоглолтын салхийг хагалж эхний шайбыг Бобривскийн хаалганд оруулжээ. Гэвч хоёрдугаар үед Владислав Нэмистников, Никита Кучерэв нар минутын зайтай оруулж тоглолтыг тэргүүлж эхэлжээ. Үүнээс гурван минутын дараа Евгени Кузницев, Владмир Тарашенко нар дахин гоолдож тоглолтыг 4-1 харьцаатай болгожээ. Харин тус үеийг дуусахаас гурван минутын өмнө Моргон Рейли оноог ойртуулсан бөгөөд шийдвэрлэх үе эхлээд гурван минут өнгөрч байхад Райн Нужент Хопкинс оноог дахин ойртуулж чаджээ. Үүнээс хойш гоол оролгүй тоглолт өндөрлөжээ. ОХУ дараагийн тоглолтоо энэ сарын 23-нд Финляндтай хийх бол Хойд Америкийн баг 22-нд Шведтэй хэсгийн сүүлийн тоглолт хийнэ.
Харин А хэсгийн нэг тоглолт болсон бөгөөд Европын шигшээ өмнөх тоглолтод Канадуудад бутниргүүлсэн Чехийн багтай тоглолоо. Тус тоглолтын хоёрдугаар үед Епропын шигшээ тоглолтын салхийг хагалжсан бол үүнээс гурван минутын дараа Чех хариуг нь барьж оноог тэнцүүлж тус үе өндөрлөжээ. Шийдвэрлэх үед хоёр баг мөн адил нэг нэг шайбыг эсрэг багийнхаа хаалганд оруулснаар тоглолт 2-2 харьцаагаар тэнцэж өндөрлөсөн байна. Европууд энэ сарын 22 нд Канадтай тоглох бол Чехүүд 23 нд Америктай тоглоно.
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.