Жимми Батлер 41 оноог авч цувралын эхний хожлоо байгууллаа

Жимми Батлер 41 оноог авч цувралын эхний хожлоо байгууллаа

NBA-ын дорнод бүсийн аваргын төлөөх цувралын эхний тоглолт өнөөдөр боллоо. Тус тоглолт Миами Хит талбайдаа Бостон Селтикс багтай тоглолоо. Тоглолтын эхний хагасыг найман оноогоор хожигдож дуусгасан Хит гуравдугаар үед гайхалтай эргэн ирэлтийг хийж эхний зургаан минутад 18-2 харьцаагаар илүүрхэж улмаар тэргүүлж эхэлжээ. Улмаар тэргүүллээ алдалгүй явсаар 107-118 харьцаагаар цувралын эхний хожлоо авлаа.

Цувралын дараагийн тоглолт Хитийн талбайд тавдугаар сарын 20-ны өглөө болно.

Тус тоглолтод Жимми Батлер 41 оноо, 9 самбар, 5 дамжуулалт, бөмбөг таслалт, 3 хаалтаар багаа тэргүүлсэн бол Габи Винцэнт 17 оноо, сэлгээнээс Тайлер Херро 18 оноог авчээ. Эсрэг багаас Жэйсон Тэйтум 29 оноо, 8 самбар, 6 дамжуулалтаар багаа тэргүүлсэн бол Жэйлон Браун 24 оноо, Роберт Уйллиамс 18, сэлгээнээс Пэйтон Притчард 18 оноог тус тус авчээ.

   

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.