Бостон Селтикс хожиж, цувралыг тэргүүлж эхэллээ

Бостон Селтикс хожиж, цувралыг тэргүүлж эхэллээ

NBA-ын дорнод бүсийн аваргын төлөөх цувралын гурав тоглолт өнөөдөр боллоо. Тус цуврал 2-2 харьцаагаар тэнцэж улмаар талбай сэлгэгдэж Миами Хит багийн талбайд шилжсэн бөгөөд энэ удаа Бостон Селтикс 93-80 харьцаагаар Селтикс хожиж улмаар цувралыг 3-2 харьцаагаар тэргүүлж эхэллээ.

Тоглолтын эхлэлийг Хит гайхалтай эхлүүлж эхний хагасыг таван онооны зөрүүгээр дуусгасан бол гуравдугаар үед тааруухан тоглолтыг үзүүлж 16 оноо дутуу авч хожигджээ.

Жэйлон Браун 25 оноогоор багаа тэргүүлсэн бол Жэйсон Тайтум 22 оноо, 12 самбар, 9 дамжуулалт, Ол Хорвард 16 оноо, Деррик Уайт 14 оноог авчээ. Эсрэг багаас Бэм Адебайо 18 оноо, 10 самбараас бөмбөг авч багаа тэргүүлсэн бол Жимми Батлер 13 оноо, сэлгээнээс Габи Винцэнт 15 оноог авчээ.

 

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.